科布多省或产生蒙古国历史上的首位女省长

蒙古GoGo网8月25日消息,今天,蒙古人民党领导委员会召开会议,研究讨论了科布多省省长的任命问题。最终以100%的赞成率,提名政府总理的首席顾问兼办公室负责人包勒尔玛,担任科布多省省长一职。

如果包勒尔玛最终被任命为科布多省省长,将成为蒙古国自1931年正式组建各省以来91年历史上的第一位女省长。

包勒尔玛曾获得哥伦比亚大学发展政策领域的公共管理硕士学位,曾在美国、韩国、中国等国家的世界银行、绿色气候基金、亚洲基础设施投资银行等国际组织工作。

科布多省公民代表会议将于明天举行会议,讨论省长的人选问题,最后报请政府总理任命。

蒙古国政府8月17日曾召开例行工作会议,会议决定:以未完成总理交办的任务,即延误了额尔登布伦水电站建设项目的工作进度为由,免去杜格尔扎布担任的科布多省省长一职。

Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ховд аймгийн Засаг даргын томилгоог хэлэлцжээ. МАН-ын Удирдах зөвлөл Ховд аймгийн Засаг даргад Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Э.Болормааг нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжсэн байна.

Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргаар томилбол Монгол Улс 1931 онд засаг захиргааны өөрчлөлт хийж, орчин үеийн аймгууд байгуулснаас хойших 91 жилийн түүхэнд аймгийн анхны эмэгтэй Засаг даргаар ажиллах юм.

Э.Болормаа нь АНУ-ын Колумбын их сургуулийг хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан. АНУ, БНСУ, БНХАУ зэрэг орнуудад Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай.

Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал маргааш хуралдаж Засаг даргын томилгоог хэлэлцэх бөгөөд дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайд баталгаажуулах ажээ.

Засгийн газрын 2022 оны наймдугаар сарын 17-ны ээлжит хуралдаанаар “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ын төслийн ажлыг удаашруулсан гэх үндэслэлээр Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ.

打开APP阅读更多精彩内容